Танилцуулга

Хан-Уул дүүргийн Өмч, газрын албаны товч танилцуулга

Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 2, 3 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 71 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2000 оны 143, 160 дугаар захирамжаар “Хот байгуулалт, Газрын харилцааны алба” нэртэйгээр анх 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

Засгийн газрын тогтоолоор нийслэлийн төрийн захиргааны байгууллагын бүтцэд 4 удаа өөрчлөлт орсны дагуу Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газрын алба, Нийслэлийн засаг даргын 2012 оны А-19/А-24 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн “Өмч, газрын харилцааны алба” нэртэй болсон. Одоогоор Хан-Уул дүүргийн Газрын алба нь 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 Алсын хараа

Бидний алсын хараа Монгол улсын хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрт хүргэж, Газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, дүүргийн иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлж, эдийн засгийн хувьд  үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, газрын харилцааны үндсийг бүрдүүлж нийслэлийн хэмжээнд тэргүүлэх түвшинд хүрэхэд оршино.

Эрхэм зорилго

Монгол Улсын “Газрын тухай” хууль, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” Газрын харилцаа, геодези зураг зүйн болон бусад холбогдох хууль тогтоомжийг дүүргийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэн бүрт түргэн шуурхай, ил тод байдлаар хүргэх газар эзэмшил, ашиглалт, өмчлөл, байгаль хамгааллын талаар дүүргийн төр захиргааны байгууллага, иргэдийн хооронд үүсэх харилцааг хууль тогтоомжийн дагуу зохицуулж, иргэдэд мэргэжлийн  түвшинд дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна.

Эрхэмлэх зарчим:

  • Хуулийг баримтлах
  • Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх
  • Хэрэглэгчдээ дээдлэн хүндэтгэх
  • Ил тод нээлттэй байх
  • Шударга, ардчилсан ёс
  • Хариуцлага хүлээх ёс
  • Улс төрөөс хараат бус байх

Хан-Уул дүүргийн газрын нэгдмэл сан:

Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь Дархан цаазат Богд хан уулын ар, Хатан Туулын Хөндий дагуу Монгол Улсын газрын нэгдмэл сангийн үндсэн 6 ангиллын газрыг багтаасан 48466.1 га  нутаг дэвсгэрт оршдог.


Ангилал

Хэмжээ /га/

Хиллэх газар

Хөдөө аж ахуйн газар

24131.04

Баянзүрх дүүрэг

Хот тосгон бусад суурины газар

5565.36

Сэргэлэн сум   /Төв аймаг/

Зам шугам сүлжээний газар

1074.6

Алтан булаг     /Төв аймаг/

Ойн сан бүхий газар

1941

Сонгино хайрхан дүүрэг

Усан сан бүхий газар

975

Баянгол дүүрэг

Тусгай хэрэгцээний газар

14779

Сүхбаатар дүүрэг



 

                                                                               

                              

 


Дэлгэрэнгүй»

Шинэ мэдээ

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ГАЗРЫН ТӨЛБӨР ТОГТООХОД ХЭРЭГЛЭХ БҮСЧЛЭЛИЙН ХИЛ ХЯЗГААР
1/7/2014 9:10:31 AM

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн   

 Хурлын 2010 оны 07 сарын 16-ны     

 өдрийн 5/39 тоот тогтоолын хавсралт 1

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗРЫН ТӨЛБӨР 

ТОГТООХОД ХЭРЭГЛЭХ БҮСЧЛЭЛИЙН ХИЛ ХЯЗГААР 
/нэрлэлтийн цэс/

1-р зэрэглэлийн бүсчлэлд хамрагдах :  

1-р хэсэг
Баянзүрх дүүргийн Да хүрээний гудамж, Данзангийн гудамжны уулзвараас урагшаа Батлан Хамгаалах Их Сургуулийн баруун талын замын голоор урагшаа явж, замаараа баруун тийш эргэн Улаанхуарангийн 11-р гудамжны 278 тоот хашааны баруун талаар урагшаа чигээрээ Улаанхуарангийн 3-р гудамжны 57 тоот хүрч баруун тийш Улаанхуарангийн 2-р гудамжны 45 тоотыг баруун талаар нь тойрч Дако ХХК-ны эзэмшил газрын хашааны зүүн талаар чигээрээ Энх тайваны өргөн чөлөөг хөндлөн гарч Жанжны 25-р гудамжны 608 тоотод тулж баруун тийш эргэн Сансар худалдааны төвийн үүдээр гаран жанжны 25-р гудамжны 606 тоотыг тойрон Чулуутын 1-р гудамжны 1 а тоотын хойгуур гудамжаа даган гэр хорооллын хашааны гудамж, Энх тайваны өргөн чөлөө, Нарны замын урьд талаар хиллэн баруун тийш Эрчим арт ХХК, Цэц алтай ХХК, Өсөх гурван тогтох ХХК-ны эзэмшлийн газрын хойд захаар зүүн урагш төмөр зам хөнгөрөн Инвексклотс ХХК, Инвекс эстешинерис ХХК–иудын эзэмшлийн газрын заагаар баруун тийш тойрон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшил газрын заагаар хиллэн явж урагшаа Туул голын урьд эрэгт хүрч баруун тийш Хан-уул дүүргийн 11-р хороо Зайсангийн ам, Зайсангийн хойд өнцгөөс Туул голын хойд далангийн дагуу баруун тийш явсаар Гурвалжингийн гүүрний доорхи төмөр зам даган баруун тйиш Геологийн төв лабораторийн уулзвар хүрч Энх тайваны өргөн чөлөөгөөр баруун тийш явсаар Номин холдинг ХХК ны төв агуулахын зүүн талаар хойш эргэн 5 шарын хойгуур Сонгинохайрхан дүүрэг 21-р хороолол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газрын хойгуур Баянголын 10-р гудамжаар урагш тойрч Хангай зах, Эрэл ХХК-ны тоосгоны үйлдвэрийг оруулан урагш явж 1-р хорооллын арын дэнжээр үерийн далангийн дагуу 6-р бичил хорооллын хойд талаар Хувьсгалчдын замаар уруудан Тасганы овооны хойд дэнжийн барилгажсан хэсгийг оруулан Дэнжийн мянгын замаар явж 32-ын тойргоор Цагдаагийн гудамж хүрч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын араар Сэлбэ гол өнгөрөн Баянзүрх дүүргийн 102-р сургуулийн урдуур Дарь эхийн зам хүрнэ. Мөн Мамба дацангийн амины орон сууцны хороолол, Комьпютер Техник Менежментийн Сургууль, Цагдаагийн Ерөнхий Газрын эргүүл хамгаалалтын 801-р ангийн урдуур гарч ИЗИС-ын хойгуур өнгөрөн ЗХ-ны 124-р ангийн хашааны урдуур Б.Доржийн гудамжны арын аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшлийн хашааг оруулан Цайз захын хойгуур Хурд интернешнл ХХК-ны урдуур зүүн тийш Баянзүрх дүүргийн 19-р хорооны 1-р байрны урдуур гарч Баянзүрх дүүргийн 19, 24-р хорооны хилийн заагаар урагш Да хүрээ Данзангийн гудамжтай нийлсэн хэсгүүд хамаарна.

2-р хэсэг: 
 Баянзүрх дүүргийн 17-р хороо эмнэлэгийн 5-р гудамжны зүүн талаар төв зам дагуу 65 метрийн уртааш зурвасыг урагш нь тооцон баруун тйиш эмнэлэгийн 9-р гудамжны баруун зах хүртэл үргэлжилнэ. Эрдэнэ толгойн 29-р гудамжны хойд хэсгийг оруулан Шар хадны гудамж, Да хүрээ гудамжны уулзвараар хойш эргэн Баянзүрх дүүргийн 17-р хорооны хилийн цэсийн хойд талаар зүүн тийш Эмнэлэгийн 18-р гудамжны нарийн гудмаар 79-р сургуулийн баруун талаар урагш эргэж Шар хадны гудамжтай огтлолцсон хэсэг, Чингэлтэй дүүргийн 10, 11 -р хороо Дэнжийн 1000 зах руу явдаг замын хоёр талаар 200м зайтай хэсэг, Чингэлтэй дүүргийн 11, 12-р хороо болон Сүхбаатар дүүргийн 12-р хороо 32-ийн торгоос 7 буудал руу явдаг замын хоёр талаар 200 м зайтай хэсгүүд тус тус хамаарна. 
Жич: Газрын үнэлгээний бүсчлэлийн хилийн заагийг харуулсан зураг дээр (хавсралт 2) ягаан өнгөөр тэмдэглэсэн газар

2-р зэрэглэлийн бүсчлэлд хамрагдах:  

1-р хэсэг
Баянзүрх дүүргийн 23-р хорооны хил Улиастай голтой огтлолцох цэгээс голоо даган урагш явж Улиастайн голын гүүрийг өнгөрөн Туул голд тулж, голын хойд эргийг даган баруун тйиш Богд хан уулын Бага тэнгэр, Их тэнгэрийн амны суурьшлын хэсэг хамрагдана. Туул голын урд эрэг, Маршалын гүүрээр хойш төв замаа даган Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойгуур зүүн тийш УБЦТС ХК-ны Туул дэд станцын урдуур Инвексклотс ХХК, Инвекс эстешинерис ХХК–иудын заагаар хойш төмөр зам огтлон Баянзүрх дүүргийн 12-р хорооны Чулуутын АОС-ны 1, 7-р гудамжны баруун захаар хойш эргэн Нарны замын урдуур, Чулуун овооны АОС-ны хорооллын хойд заагаар зүүн тийш Жанжны 25-р гудамжны хойд заагаар Энх тайваны өргөн чөлөөг хөндлөн гарч Дако ХХК-ны зүүн талаар хойшоо явж Банзүрх дүүргийн 68-р сургууль, ЗХ-ний 310-р ангийн баруун талын далангаар хойшоо Данзангийн гудамж, Газарчин дээд сургуулийн уулзвараар хойш эргэн Баянзүрх дүүргийн 199-р хороо хоршооллын хотхоны урдуур Хурд интернешнл ХХК-ны урдуур гарч Алтан өлгийн зам хүрэн хойшоо Алтан өлгийн 1, 8-р гудамж, Моносын 1, 2-р гудамжны урдуур ЗХ-ны 124-р ангийн хашааны урдуур баруун тийш Их засаг их сургуулийн хойд талаар цэргийн хотхоны дундуур Цагдаагийн Ерөнхий газрын эргүүл хамгаалалтын газрын хойгуур, Баянзүрх дүүргийн шүүхийг оролцуулан КТМС-ийн зүүн талаар хойш эргэн Мамба дацангийн 1-р гудамжны хойгуур баруун тийш Дарь эхийн 1-р гудамжны эхлэлээс Дарь эхийн 2, 8 –р гудамжийг даган Цэргийн хотхоны 3, 8 –р гудамжны дундуур чигээрээ зүүн тийш явж , Монелийн 8, 4, 7-р гудамжны араар Баянзүрх дүүргийн 5, 22-р хорооны хилийн заагаар урагш Алтан өлгийн 30-р гудамжны хойгуур Алтан өлгийн 19, 20-р гудамжны дундуур зүүн тийш Алтан өлгийн оршуулгын газрын баруун захаар Цайзын 4а гудамж, 4-р гудамжны баруун талаар хойшоо Тамирчны 6-р гудамжны араар зүүн тийш явж, Газарчин хотхонг оролцуулан ЗХ-ний 065-р ангийн хойгуур хоршооллын 58-р гудамжаар хойш эргэн хоршооллын 10, 15-р гудамжны араар зүүн тийш явж Цахлайн 3-р гудамжны баруун талаар хойш эргэнэ. Цэргийн хотхоны 2-р гудамжны араар зүүн тийш Баянзүрх дүүргийн 24, 19-р хорооны хилийн зааг хүрнэ. Баянзүрх дүүргийн 9, 17, 24-р хороодын хилийн заагаас урагшаа Да хүрээ гудамжтай нийлнэ. Мөн Да хүрээ гудамж Шар хадны гудамжны уулзвараас замын урд хэсгийг оролцуулан зүүн тийш Эмнэлэгийн 14-р гудамжны урдуур Сэтгэцийн эмгэг судлалын төвийн хашааны хойгуур тойрон урагш жалгаар доош уруудан далан даган зүүн тийш Улиастайн голд хүрэх хэсгүүд хамаарна.

2-р хэсэг
Хан-уул дүүргийн 4-р хороо дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг орчмын сууршлыг оруулан баруун тийш Богд хан уулын Нүхтийн амны сууршлын хэсгийг оруулна. Яармагын дэнж дэхь Морин тойруулгын хойд талаар баруун тийш дарга Толгойн хойд энгэрээр хиллэн ИНЕГ-ийн хашааг даган хойш эргэнэ. Чингис хаан ОУНБ, МИАТ ХК болон Хан-Уул дүүргийн 10-р хорооны барилгажсан хэсгийг оруулан Хан-Уул дүүргийн 10-р хорооны Нисэхийн 8-р гудамжны урдуур гарч 139 тоотын зүүн талаар урагш эргэн Хан-Уул дүүргийн 10-р хорооны 9-р гудамжны 81 тоот гудамжны урдуур зүүн тийш 68-р байрны хойд талын гүний худгийг оролцуулан ЕБС-ийн 10-р сургуулийн хашааг даган урагш эргэн Нисэхийн 9-р гудамжны урдуур, Нисэхийн дэнжийн Тайны 1, 2-р гудамж, Шинэ төлөвлөлтийн хэсгийг оруулан Хан-Уул дүүргийн 4-р хорооны сууршлын бүсийн зүүн захаар хойш Туул голын урд эргийг даган баруун тийш явсаар Хан-Уул дүүргийн 9-р хорооны гэр хорооллын хойд талаар Туул гол хөндлөн гатлан хойш эргэн Магнай трейд ХХК-ны агуулахын баруун талаар Дархан-Улаанбаатарын зам, 22-ын товчоо хүрч Тахилтын ам, Хилчний 44-р гудамжны урдуур зүүн тийш явна. Хилчний 40-р гудамжны баруун талаар хойш эргэн Толгойтын 144-р гудамжны араар Хилчин, Холбоочдын гудамжтай хиллэн зүүн тийш Тас корпорацын хашааны хойгуур зүүн талаар Толгойтын 54-р гудамжны баруун урд үзүүр хүртэл явна. зүүн тийш Толгойтын ногооны зоориудын хойд талаар Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3-р хорооны урд хилээр Цэргийн хотхон, хуучин Нефть баазын хойд талаар зүүн тийш 3, 4-р хорооны хилийн заагаар хойш эргэнэ. Мөн Алтан тариа ХХК, Мах импекс ХХК-иудын хойд талын Толгойтын замын хойд талын хэсгүүд, Их нарангийн 1-р гудамжны дундуур зүүн тийш Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны хилийн зааг төмөр замын дагуу урагш явж Таван шарын барилгажсан хэсгийн хойгуур баруун тийш эргэн Номин холдинг ХХК-ны төв агуулахын зүүн талаар гарч Энх тайвны өргөн чөлөөтэй нийлнэ. Таван шарын урд талын авто замын тусгаарлах зурвасын баруун төгсгөлөөс урагш төмөр замтай нийлэн зүүн тийш Гурвалжингийн гүүрний баруун талаар Ажилчны гудамж хүрч Чингисийн өргөн чөлөөг хөндлөн огтлон Туул голын хойд далангаар Зайсангийн гүүр хүрсэн хэсгүүд хамаарна. 
Жич: Газрын үнэлгээний бүсчлэлийн хилийн заагийг харуулсан зураг дээр (хавсралт 2) тод ногоон өнгөөр тэмдэглэсэн газар

3-р зэрэглэлийн бүсчлэлд хамрагдах:
 Газрын төлбөрийн үнэлгээний 1, 2-р бүсэд хамрагдаагүй хотын бусад гэр хороолол, зуслан, түүнтэй адилтгах инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж бүхий хэсэг, сууршлын хэсгүүд хамаарна.
  Жич: Газрын үнэлгээний бүсчлэлийн хилийн заагийг харуулсан зураг дээр (хавсралт 2) цайвар ногоон өнгөөр тэмдэглэсэн газар

4-р зэрэглэлийн бүсчлэлд хамрагдах: 
Хотын алслагдсан суурьшлын бүс, гэр хороололууд, шинээр суурьшлын бүс үүсгэх газрууд, Налайх дүүрэг, Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нугийн зарим хэсэг, Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн хойд хэсэг, Хан-Уул дүүргийн 13, 14-р хорооны сууршлын хэсэг, Өлзийт, Шувуун фабрик, Түргэний голын орчим, Сонгинохайрхан дүүргийн төмөр замын 369, 361-р гарамын сууршлын хэсэг, Нарийны голын хөндий, Ар гүнтийн ам, Баянзүрх дүүргийн Улиастайн ам, Гүнжийн ам, Дээндийн ам зэрэг газрууд тус тус хамаарна.
Жич: Газрын үнэлгээний бүсчлэлийн хилийн заагийг харуулсан зураг дээр (хавсралт 2) ногоон өнгөөр тэмдэглэсэн газар

5-р зэрэглэлийн бүсчлэлд хамрагдах:  
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэс доторхи хот, тосгон, бусад суурины газрын ангилал буюу газрын үнэлгээний 1, 2, 3 ,4-р бүсэд хамаарагдахгүй бусад бүх хэсгүүд хамаарна . 
Жич: Газрын үнэлгээний бүсчлэлийн хилийн заагийг харуулсан зураг дээр (хавсралт 2) шаргал өнгөөр тэмдэглэсэн газар

 



 

 

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  
                                                         Хурлын 2010 оны 07 сарын 16-ны    
                                                                               өдрийн 5/39 тоот тогтоолын хавсралт 4

 Хөдөө аж ахуйн газрын 1 гектарын суурь үнэлгээ, газрын жилийн төлбөрийн хэмжээ

 

Газрын үнэлгээний тойргийн индекс

Бэлчээр

Тариалан

Хадлан

1 га газрын суурь үнэлгээ мян. төг

Хонин толгойд ноогдох газрын

1 га газрын жилийн төлбөрийн хэмжээ,  төг

1 хонин тол- гойд ноогдох жилийн төл- бөрийн хэмжээ, төг

1 га газрын

Ангилал

1 га газрын

Хэмжээ, га

Суурь үнэлгээ

Суурь үнэлгээ мян. төг

Жилийн төлбөрийн хэмжээ, төг

Суурь үнэлгээ мян. төг

Төлбөрийн хэмжээ, төг

 

 

Хангай Хэнтийн уулархаг

548.2

1.4

767.5

165

230

3859.0

3859

Уулын нуга

2478.3

743

Тогтоолын 3 ба 4 дүгээр хавсралтын тайлбар:
1.”Иргэний ахуйн зориулалт” гэдэгт иргэний гэр, орон сууцны хашааны газар, ахуйн хэрэгцээний төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зриулалттай газар, сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж байгаа болон нийтийн орон сууцны дэвсгэр газар тус тус  хамаарна.

2.”Аж ахуйн үйл ажиллагаа” гэдэгт улсын төсвөөс  санхүүждэггүй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, номын сан, биеийн тамир спорт, соёл урлагийн байгууллага, контор, оффис, нэгдсэн төлөвлөлтийн дагуу баригдаж буй орон сууцны барилгууд /үйлчилгээтэй бус/, агуулах,  үйлдвэрлэл-үйлчилгээ, аж ахуй үйлчилгээ зэрэг холимог зориулалтаар ашиглагдаж буй газар хамаарна.

3. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл”-д хот суурин газар, хот орчмын ногоон бүс буюу газрын үнэлгээний бүсчлэлийн 2, 3-р бүсэд байрлах хүлэмжийн аж ахуй, мал аж ахуй, иргэний ахуйн хэрэгцээнээс илүү талбайд тариалж  буй төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалттай газар хамаарна,

4. “Хотын захын дүүргүүдэд шинэ үйлдвэрлэл”-ийн газарт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 123 тоот тогтоолын дагуу Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх  бүхий этгээдийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд /2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш шинээр эрх олгосон тохиолдолд/   хамаарна.

5. ”Хөдөө аж ахуйн газар”-т хот суурин газар, хот орчмын ногоон бүсээс гадна, газрын үнэлгээний бүсчлэлийн 3 /зарим хэсэг/, 4, 5-р бусэд байрлах  Газрын тухай хуулийн 11 дүгээр зүйл, Тариалангийн тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан газар хамаарна.

6. Шингэрүүлсэн хийн түлшний агуулах болон хийн түлш түгээх станцын зориулалт бүхий газрын төлбөрийн хэмжээг тогтоолын 3-р хавсралтын 3 дахь заалт “ худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” –д хамруулан тогтооно

 

Дэлгэрэнгүй»

Утасны лавлах

ЗурагОвог нэрАлбан тушаалӨрөөний №Гар утасАжлын утасYahoo
123
Хуудаслах хэмжээ
select
Нийт 13 бичлэг. Бичлэг: 1-6
Л.ОтгонбаатарАлбаны дарга51096662698341997
Г.ГавааНягтлан бодогч50999182413344927
Б.АлтанхундагаГазар зохион байгуулагч50991900909344927
Ц.ОтгонбямбаГазар зохион байгуулагч50988824777344927
Э.ЭрдэнэбулганГазар зохион байгуулагч50991019627344927
А.ЭнхсайханГазар зохион байгуулагч50999044749344927